Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ хуульд НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5.1 дэх заалтын импортлох гэсний дараа “хил дамжуулан тээвэрлэх,”, “ашиглах” гэсний дараа “,устгах” гэж, мөн хуулийн 6.1 дэх хэсэгт “6.1.13.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах эрх олгох.” гэсэн заалт тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

1/ 4 дүгээр зүйл:

Хэвлэх

“4 дүгээр зүйл. Химийн хорт болон аюултай бодисын ангилал

4.1.Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь:

4.1.1.хортой;

4.1.2. аюултай гэж тус тус ангилна.

4.2. Химийн хорт болон аюултай бодисын ангиллыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Д.ЛҮНДЭЭЖАНЦАН