Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18.1.7 дахь заалт нэмсүгэй:

“18.1.7.зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаасаа олсон орлого;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх