Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2012 он, №23)

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.6 дахь заалт нэмсүгэй:

4.1.6.энэ хуулийн 10.1-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтад орсон албан тушаалтан."

Хэвлэх

2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:

"13.4.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана."

2/19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг:

"19.1.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилно."

Хэвлэх

3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 18–ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ