Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийн “заасан хөрөнгийг түүнд” гэсний дараа “уурхайн хаалтын үе шатанд” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/39 дүгээр зүйлийн 39.1.9 дэх заалт:

“39.1.9.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д заасны дагуу зохицуулна”

2/39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг:

“39.5.Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхийн өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ"

3/45 дугаар зүйлийн 45.1 дэх заалт:

“45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 14.1.3-т заасны дагуу зохих бэлтгэлийг хангаж дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.3, 25.1.6, 35.2.2, 35.3.4, 38.1.1, 38.1.4, 38.1.5, 38.3, 38.4, 39.1.1, 39.1.3-39.1.7, 39.1.7.3, 39.4, 39.9, 40.1, 40.2, 48.8, 57.4 дэх хэсгийн “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө” гэснийг “байгаль орчны менежментийн төлөвлөгөө” гэж, 40 дүгээр зүйлийн гарчгийг “Байгаль орчны нөлөөллийн шинэчилсэн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хянуулах” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ