Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 09 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ

ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

           

1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/271 дугаар зүйл:

Хэвлэх

“271 дугаар зүйл.Сонгогчийн бүртгэл

271.1.Хуульд заасан журмын дагуу иргэний үнэмлэх авсан, 18 нас хүрсэн иргэнийг сонгогчийн бүртгэлд бүртгэнэ.”

2/29 дүгээр зүйлийн 29.1.15 дахь заалт:

“29.1.15.сонгогчийн.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Иргэнийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “иргэний үнэмлэхийн,” гэсний дараа “сонгогчийн,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн Гуравдугаар бүлгийн гарчгийг “Иргэний үнэмлэх, сонгогч, үндэсний гадаад паспорт болон шилжих хөдөлгөөний бүртгэл” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх