Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн ”аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө.” гэснийг  “аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын дарга Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн аймаг, нийслэл, дүүрэг дэх салбар нэгжтэй зөвшилцөн тус тус томилж, чөлөөлнө.” гэж өөрчилсүгэй.

                        МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх