Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.8” гэж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.2” гэж тус тус өөрчилсүгэй.

            2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.           

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх