


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 6 дугаар сарын 05-ны өдөр |
Улаанбаатар хот |
ХУУЛИЙН ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг баталсантай холбогдуулан Эрдэнэсийн сангийн тухай Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Ашигт малтмалын тухай Монгол Улсын хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
