Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 05 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Татварын ерөнхий хуулийн дараах зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

            1/7 дугаар зүйлийн 7.3.15 дахь заалт:

            ”7.3.15.ус бохирдуулсны төлбөр.”

            2/7 дугаар зүйлийн 7.4.17, 7.4.18 дахь заалт:

            “7.4.17.хог хаягдлын үйлчилгээний хураамж;

            7.4.18.байгалийн нөөц ашигласны төлбөр.”

            3/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:

“8.7.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 7.4.17-д заасан татварын хувь, хэмжээг тогтооно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн” гэснийг “аймаг, нийслэл, сум, дүүргийн” гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5, 7.4.8, 7.4.10, 7.4.12 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

Хэвлэх

4 дүгээр зүйл.

Энэ хуулийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх