Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ          

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 36.11.2.-т дор дурдсан агуулгатай 2 дахь өгүүлбэр нэмсүгэй:

 "/Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./"
Хэвлэх

2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 16.2.-ийн “цэцэрлэг, сургуульд” гэсний дараа “удирдлагын болон” гэж  нэмсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 16.2.,16.3., 27.2.-ын  “төв” гэснийг “газар”, 16.4.-ын “төвийн“ гэснийг  “газрын”; 30.1.11.-ийн “Засаг даргын Тамгын газрын боловсролын асуудал эрхэлсэн нэгжийн болон боловсролын төвийн” гэснийг “боловсролын газрын”; 39.6.-ын "тухайн" гэснийг "улсын болон";  40.2.-ын "зардлыг улсын төвлөрсөн төсвөөс" гэснийг "зардал"; 40.4.1., 40.4.2.-ын “орон нутгийн” гэснийг “улсын” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 30.1.4.-ийн “батлагдсан төсвийг хуваарилан олгох”; 31.1.7.-ын “батлагдсан төсвийг боловсролын байгууллагад хуваарилан хуульд заасан хугацаанд нь олгох”; 39.1-ийн “Боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хэмжээний төсвийг Улсын Их Хурал, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.”; 39.2., 39.4., 39.5., 40.4.3.-ын “төвлөрсөн болон орон нутгийн”; 40.4.4.-ийн “төвлөрсөн”  гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 29.1.3., 40.5.-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.          

6 дугаар зүйл. Энэ хуулийг  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                     С.ТӨМӨР-ОЧИР