Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 26.4 дэх хэсгийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “төлбөртэй”, мөн хэсэгт “Төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                       С.ТӨМӨР-ОЧИР