Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот 

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.1.4.хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;”

Хэвлэх

2 дугаар зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтын Засгийн газрын” гэснийг “Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Хэвлэх