Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.2.5 дахь заалт нэмсүгэй:

“17.2.5.зохих журмын дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх эрх, эсхүл зөвшөөрлийг авахгүйгээр буюу хуулиар хориглосон төрөл, хэлбэрээр санхүүгийн үйлчилгээг үзүүлэх тухай сурталчилах.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хөрөнгө оруулалтын сан,” гэсний дараа “үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд болон үнэт цаас гаргагч,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.2.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“17.2.3.үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан, дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй буюу бүртгэхээс татгалзсан, түүнчлэн бүртгэлийг хүчингүй болгосон үнэт цаасыг нийтэд сурталчилсан;

17.2.4.үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны үр дүнд олох ашиг, үнэт цаасны ногдол ашиг, өгөөжийн талаар үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      З.ЭНХБОЛД