Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 28  дугаар зүйлийн 1  дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй:

“28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах  асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу  шийдвэрлэх.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“39.7.Суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлж болно.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 28.1.14 дэх заалтын дугаарыг   “28.1.15” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Ц.НЯМДОРЖ