Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулга бүхий зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10, 11, 12 дахь заалт:

“3.1.9.“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагчийг;

3.1.10.”сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;

3.1.11.“төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;

3.1.12.“боловсролын нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.”

2/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.”

3/ 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

4/ 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“11.4.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулиуд дагаж мөрдөнө.”

5/  13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“13.2.Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.”

6/  21 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг:

“21.4.Энэ хуулийн 21.1.1-21.1.7-д заасан баримт бичигт тавигдах шаардлага, загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.5.Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

7/ 22 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“22.4.Боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.4, 17 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгоно.”

8/ 25 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

“25.5.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.”

9/ 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“27.3.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дэргэд тухайн нутаг дэвсгэрт явуулах боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.”

10/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, 16, 17, 18, 19, 20 дахь заалт:

“28.1.15.боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

28.1.16.орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээнд үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж хэрэгжүүлэх;

28.1.17.энэ хуулийн 28.1.16-д заасан гэрээний үндсэн дээр дээд боловсрол эзэмшсэн багш, боловсрол, соёл, эрдэм шинжилгээний ажилтанг орон нутагт томилон ажиллуулах;

28.1.18.боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;

28.1.19.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын тусгай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;

28.1.20.боловсролын стандартыг хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулах;”

11/ 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“28.2.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн захирлыг 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүнг харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно.”

12/ 281 дугаар зүйл:

Хэвлэх

“281 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн боловсролын газар

281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;

281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аттестатчилах;

281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;

281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;

281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

281.2.Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.

281.3.Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно.”

13/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12, 13 дахь заалт:

“30.1.12.үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

30.1.13.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;”

14/ 34 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“34.3.Үүсгэн байгуулагч нь их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургуулийн удирдах зөвлөл байгуулах эрхийг тухайн сургуулийн удирдах зөвлөлд шилжүүлж болно.

34.4.Энэ хуулийн 34.1-д заасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

15/ 39 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг:

“39.11.Сургалтын байгууллага нь сургууль хөгжүүлэх сантай байж болох бөгөөд сангийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

16/ 40 дүгээр зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг:

“40.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

40.6.Дээд боловсролын сургалтын байгууллага болон мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвд суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, тэтгэлгийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

40.7.Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.”

17/ 42 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

“42.6.Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, сургалтад зориулсан эзэмшил газартай байна.”

18/ 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:

“43.1.6.сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан бол үндсэн цалинг 5 жил тутамд нэмэгдүүлэх бөгөөд нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох;

43.1.7.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох;”

19/ 43 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, 10 дахь заалт:

“43.2.9.сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагч-дад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох;

43.2.10.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдад Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу сар тутам тэтгэлэг олгох;”

20/ 44 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“44.3.Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно.

44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.”

21/ 45 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт:

“45.1.8.уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах”.

22/ 48 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 7, 8, 9 дэх заалт:

“48.2.6.суралцагчийн бие махбодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан багшийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;

48.2.7.боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн удирдах албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох;

48.2.8.удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн бол 50000-60000 төгрөгөөр торгох, эсхүл багшлах эрхийг хасах арга хэмжээ авах;

48.2.9.байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаагүй, түүнчлэн зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 5.1.3-ын “арга, хэлбэр” гэсний дараа “,суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн”, 5.1.4-ийн “нас, хүйс,” гэсний дараа “хөгжлийн онцлог, эрүүл мэнд,”, мөн заалтын “сурч боловсрох” гэсний дараа “тэгш боломж,”, 16.2-ын “боловсролын газар” гэсний дараа “,нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс”, 21.1.1-ийн “өргөдөл,” гэсний дараа “дүрэм,”, 22.2-ын “Монгол Улсад” гэсний дараа “болон гадаад улсад Монгол Улсын боловсролын стандартыг эзэмшүүлж байгаа”, 27.1-ийн “төв” гэсний дараа “болон орон нутгийн”, 28.1.2-ын “боловсруулах” гэсний дараа “батлах,”, 28.1.7-гийн “зориулалтын” гэсний дараа “барилга байгууламж,”, 30.1.3-ын “асуудлыг” гэсний дараа “аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн”, 30.1.6-гийн “сургууль” гэсний дараа “,цэцэрлэг” гэж, 34.1-д “Сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршлыг харгалзан сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлийг дундын хэлбэрээр байгуулж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, 36.11.3-ын “хяналт тавих” гэсний дараа “,аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох”, 39.2-ын “төлбөр,” гэсний дараа “дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан”, 42.1-ийн “хөдөлмөрийн онцлогт тохирсон,” гэсний дараа “хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 11 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:

“11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.

11.3.Боловсролын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.”

2/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“12.2.Боловсролын байгууллагыг дор дурдсанаар ангилна:

12.2.1.ашгийн төлөө бус;

12.2.2.ашгийн төлөө.”

3/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

“24.1.1.аттестатчиллын үнэлгээ болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр боловсролын стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;”

4/ 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“27.2.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.”

5/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, 12 дахь заалт:

“28.1.8.боловсролын стандарт, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах, түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг аттестатчилах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;

28.1.12.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;”

6/  31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт:

“31.1.5.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалга-руулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх;”

7/ 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана.”

8/ 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4 дэх заалт:

“35.4.4.сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих;”

9/ 39 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“39.6.Орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

39.7.Орон нутгийг боловсон хүчнээр хангах, чухал хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, суралцагчийн авьяасыг дэмжих, орлого багатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшихэд зориулж сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох бөгөөд тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.”

10/ 40 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг:

“40.2.Төрийн өмчит бүх шатны сургуулийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын зарим хэсэг, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

40.3.Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.”

11/ 42 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“42.3.Цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйл болон суралцагчийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсрол, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж мөрдүүлнэ.”

12/ 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 5 дахь заалт:

“43.1.4.бүх шатны сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;

43.1.5.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх;”

13/ 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“44.2.Багш дараахь үүрэгтэй:

44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;

44.2.2.боловсролын стандартыг хэрэгжүүлэх;

44.2.3.онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;

44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;

44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;

44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;

44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.”

Хэвлэх

4 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 3.1.1-ийн “11” гэснийг “12”,   16.2-ын “үүрэг бүхий эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага мөн” гэснийг “чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 20.1-ийн “төвд” гэснийг “төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд”, мөн хэсгийн “ерөнхий боловсролын сургуульд аймаг, нийслэлийн Засаг дарга, цэцэрлэгт сум, нийслэлийн дүүргийн Засаг дарга” гэснийг “ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга”,  28.1.13-ын “төвийг мэргэжлийн” гэснийг “газрыг мэргэжлийн болон арга зүйн”, 28.1.15-ын дугаарыг “28.1.21”, 29.1.2-ын “харьяаллын” гэснийг “өмчийн”, 30.1.12-ын дугаарыг “30.1.14”, 34.1-ийн “төвд” гэснийг “төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд”, 36.2-ын “түүний шийдвэрээр” гэснийг “үүсгэн байгуулагчийн шийдвэрээр болон түүний эрх шилжүүлснээр”, 42.5-ын ”байгууламжийг” гэснийг “байгууламж, эдэлбэр газрыг”, 43.1.6-гийн дугаарыг “43.1.8”, 43.2.7-гийн “бие эрхтний согогтой, оюуны хомсдолтой” гэснийг “хөгжлийн бэрхшээлтэй”, 43.2.9-ийн дугаарыг “43.2.11”, 48.2.1-ийн “20000-30000” гэснийг “30000-50000”, “40000” гэснийг “50000”, “100000-200000” гэснийг “200000-250000”, 48.2.2-ын “50000-75000” гэснийг “75000-100000”, 48.2.3-ын “10000-30000” гэснийг “30000-50000”, 48.2.4-ийн “40000” гэснийг “50000”, “100000” гэснийг “200000” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 30.1.1, 30.1.7-30.1.10, 31.1.3, 31.1.6, 31.1.8, 31.1.10, 31.1.11, 35.4.7, 35.5, 35.6, 44.1.8-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Ц.НЯМДОРЖ