Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Боловсролын тухай хуулийн 2.1, 11.1, 33.2 дахь хэсгийн “Бага, дунд боловсролын тухай” гэсний өмнө “Сургуулийн өмнөх боловсролын тухай,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Боловсролын тухай хуулийн 40.2 дахь хэсгийн “хоолны зардлын зарим хэсэг,” гэснийг  “хоолны зардал,” гэж  өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Д.ЛҮНДЭЭЖАНЦАН