Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтын “зардлыг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;” гэснийг “зардлын нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох;” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Д.ЛҮНДЭЭЖАНЦАН