Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт  нэмсүгэй:

1/ 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“14.2.Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын  сургалтын  байгууллага эрхэлж болно.”

2/ 141 дүгээр зүйл:

Хэвлэх

“141 дүгээр зүйл.Мэргэжлийн  боловсрол, сургалтын байгууллага

141.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник  коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.

141.2.Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна.”

3/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21 дэх заалт:

“28.1.21.бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг баталж, мөрдүүлэх;”

4/ 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

“30.1.14. орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “бага, дунд,” гэсний дараа  “мэргэжлийн боловсрол,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг “Боловсрол, сургалтын стандартыг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулсугай.

4 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19  дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв” гэснийг “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага” гэж,  26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтын “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн” гэснийг “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтын “коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг” гэснийг “коллежийг” гэж, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, мөн зүйлийн 40.4.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.10  дахь заалтын “мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд” гэснийг “мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.21 дэх заалтын дугаарыг  “28.1.22” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтын дугаарыг “30.1.15” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийн “,мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв” гэснийг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Д.ДЭМБЭРЭЛ