Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд” гэснийг “төвд” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                                                                                  Н.ЭНХБОЛД