Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/3 дугаар зүйлийн 3.1.13-3.1.15 дахь заалт:

“3.1.13.“олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг;

3.1.14.“ерөнхий боловсролын лаборатори сургууль” гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;

3.1.15.“боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг.”

2/9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсэг:

“9.3.Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.

9.4.Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.”

3/16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг:

“16.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь дараах чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг тасралтгүй эрхлэх байнгын бүтэцтэй байна:

16.5.1.боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын үнэлгээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх;

16.5.2.сурах бичгийн агуулга, арга зүй, боловсролын удирдлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, мэдээлэл, холбооны технологид суурилсан сургалт.”

4/171 дүгээр зүйл:

Хэвлэх

“171 дүгээр зүйл.Боловсролын үнэлгээний байгууллага

“171.1.Боловсролын үнэлгээний байгууллага нь /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ сурлагын амжилт, бүх шатны боловсролын сургалтын чанарт хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ерөнхий боловсролын түвшин, суралцагчдын мэдлэг, чадварыг тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн.

171.2.Боловсролын үнэлгээний төвийн бүтэц, орон тоо, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

5/20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг:

 “20.2.Төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургууль, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай сургууль, цэцэрлэгийг байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.”

6/28 дугаар зүйлийн 28.1.22- 28.1.25 дахь заалт:

“28.1.22.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам батлах;

28.1.23.төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;

28.1.24.сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батлах;

28.1.25.төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн тусгай арга хэмжээ, хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтыг хэрэгжүүлэх журам боловсруулж батлах;”

7/28 дугаар зүйлийн 28.3, 28.4 дэх хэсэг:

“28.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллага батална.

28.4.Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.”

8/281 дүгээр зүйлийн 281.1.9 дэх заалт:

“281.1.9.аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах.”

9/30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт:

“30.1.15.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;”

10/35 дугаар зүйлийн 35.4.8 дахь заалт:

“35.4.8.сургалтын төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох.”

11/35 дугаар зүйлийн 35.7 дахь хэсэг:

“35.7.Энэ хуулийн 35.4.8 дахь заалт нь зөвхөн төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн зөвлөлд хамаарна.”

12/39 дүгээр зүйлийн 39.12, 39.13 дахь хэсэг:

“39.12.Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, түүнийг зарцуулах, тайлагнах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

 39.13.Боловсролын үнэлгээний байгууллага нь улсын төсөв, судалгааны ажлын орлого их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжийн  орлогоос санхүүжнэ.”

13/40 дүгээр зүйлийн 40.8 дахь хэсэг:

“40.8.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэр үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ.”

14/42 дугаар зүйлийн 42.7, 42.8 дахь хэсэг:

“42.7.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шинээр барих сургууль, цэцэрлэгийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж,  сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчинд тавигдах шаардлагад нийцсэн талбайн хэмжээний дагуу нөөцөд авах шийдвэр гаргана.

42.8.Энэ хуулийн 42.7-д заасны дагуу шинээр барих сургууль, цэцэрлэгийн нөөцийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглоно.

15/43 дугаар зүйлийн 43.4, 43.5 дахь хэсэг:

“43.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, түүнийг олгох журмыг Төрийн албаны тухай хуулийн 31.3-т заасны дагуу Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

43.5.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.”

/Энэ хэсгийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “сөрөг нөлөө бүхий сургалт” гэсний дараа “, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “арга зүйн” гэсний дараа “, боловсролын үнэлгээний” гэж, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн “байгууллагын” гэсний дараа “бүтэц, орон тоо,” гэж, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн “Албан бус боловсролын” гэсний дараа “сургалт,” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “15.7.4,” гэсний дараа “15.7.8, 15.7.9,” гэж, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн “мэргэжлийн чиглэл” гэсний дараа “, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

“16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.”

2/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг:

“17.1.Албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага нь албан бус боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, албан бус боловсрол, насан туршийн тасралтгүй боловсролын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд зохион байгуулах, орон нутгийн албан бус боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, албан бус боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.”

3/43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт:

“43.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 24 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох;”

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4/43 дугаар зүйлийн 43.1.7 дахь заалт:

“43.1.7.Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:

43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;

43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш.”

/Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын “боловсролын нийгмийн ажилтан” гэснийг “сургуулийн нийгмийн ажилтан” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтын “улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулийн” гэснийг “боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн” гэж, 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийн “төв” гэснийг “газар” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалтын дугаарыг  “28.1.26” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтын дугаарыг “30.1.16” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтын “43.5.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 12 сарын, сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.” гэснийг, 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын “43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;” гэснийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Д.ДЭМБЭРЭЛ