Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "байгаль орчинд нөлөөлөх байдлын" гэсний дараа "нарийвчилсан" гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг  "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна" гэж өөрчлөн найруулсугай.

3 дугаар зүйл. 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн ", хөтөлбөр, гэрээг" гэснийг хассугай.

4 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ