Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 9, 10, 11 дүгээр заалт нэмсүгэй:

"9/ноцтой зөрчил гаргах үед ашигласан тээврийн хэрэгслийг хураах. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг шийдвэрийг үл зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана;

10/хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лицензи, зөвшөөрөл, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгуулах саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

11/байгаль орчны тухай хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгохыг шаардах, эсхүл дээд шатны байгууллагад гомдол гаргаж, шийдвэрлүүлэх."

Хэвлэх

2 дугаар зүйл.Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"6/байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний болон тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан, түүсэн, бэлтгэсэн, олборлосон байгалийн баялаг, ашигласан техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хураах;"

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР