Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ  ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

“1/ улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн “төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангана.” гэснийг “мэргэжлийн хяналтын алба хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “Мэргэжлийн хяналтын албанд” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Байгаль орчны сайдын тушаалаар” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9, 10 дахь заалт,  26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР