Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 11 дэх заалт нэмсүгэй:

“11/ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх,  экологийн боловсрол, хүмүүжил олгох ажилд  санхүүгийн дэмжлэг үзүүлэх.”.  

Хэвлэх

2 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай

“2.Экологийн боловсрол, хүмүүжил олгох, байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх ажилд төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.”.

Хэвлэх

3 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 11, 12  дахь заалтын дугаарыг “12, 13”, 35 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “төлбөрийн 90 хувийг байгаль хамгаалах санд, 10 хувийг” гэснийг “төлбөрийг” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шинжлэх ухаан, технологийн сангийн болон”, 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “болон байгаль хамгаалах сан байгуулах” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ