Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/16 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 6 дахь заалт:

“6/аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль  хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх.”

2/16 дугаар зүйлийн  3 дахь хэсэг:

“3.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль орчны мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж  томилно.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ