Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2010 оны 06 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ

ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын “21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт” гэснийг “10.4-т” гэж өөрчилсүгэй.

            2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “байгаль орчны улсын ерөнхий байцаагч,” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон  өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх