Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2013 оны 07 сарын 05 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ

ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ

ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 8 дахь заалт нэмсүгэй:

            "8/уул, ой модонд бүгсэн оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжилж  байгаа тахарын албанд газар орны онцлог, байгалийн тогтоц, байршлын талаар мэдээлэл өгөх, газарчлах, хамтран ажиллах."

           

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД