Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.3.5, 19.3.6 дахь заалт нэмсүгэй:

"19.3.5.цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийн зардлыг санхүүжүүлэх;

19.3.6.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдсэн тухай цагдаагийн байгууллага иргэдээс мэдээлэл авах төлбөрийн зардлыг санхүүжүүлэх."

Хэвлэх

2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "жижүүр болон нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар" гэснийг "жижүүрээр" гэж, мөн зүйлийн 12.4 дэх хэсгийн "жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг" гэснийг "жижүүрийг" гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийг "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт" гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.2 дахь заалтын "олон нийтийн байцаагчийг" гэснийг "олон нийтийн цагдаагийн ажилтныг" гэж, 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн "жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчид" гэснийг "жижүүрт" гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 17, 18 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД