Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Татварын ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалт:

 "17.1.11.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх;"

2/30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт:

 "30.1.15.тогтворжуулах гэрчилгээ бүхий татвар төлөгчөөс уг гэрчилгээг хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхийг шаардах."

Хэвлэх

2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “журмыг” гэсний дараа “хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж болон” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.2.2.Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу тогтворжуулах гэрчилгээгээр татварын хувь, хэмжээг, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр мөн хуулийн 3.1.7-д заасан татварын орчныг тогтворжуулах."

Хэвлэх

4 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.11 дэх заалтын дугаарыг “17.1.12” гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                   

                       МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх