Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.2.4-6.2.6 дахь заалт:

“6.2.4.төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын талаарх саналыг бэлтгэж Засгийн газарт оруулах;

6.2.5.концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах;

6.2.6.концессын зүйлийн жагсаалтыг нийтэд мэдээлэх;”

2/9 дүгээр зүйлийн 9.4, 9.5 дахь хэсэг:

“9.4.Төрийн өмчийн концессын зүйлийн хувьд тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 10.1-д заасан жагсаалтад оруулах концессын зүйлийн талаарх энэ хуулийн 10.3-т заасны дагуу боловсруулсан саналаа зардал, ашгийн тооцооны хамт эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

9.5.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусган концессын зүйлийн жагсаалтын талаарх саналаа эцэслэн боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсгийн “эд хөрөнгийг” гэсний дараа “концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“18.2.Төрийн өмчийн концессын зүйлийн хувьд энэ хуулийн 18.1-д заасан саналд төсвийн дэмжлэг шаардлагатай бол санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авсан байна.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийн “Улсын Их Хурал” гэснийг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган” гэснийг тус тус “Засгийн газар” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг” гэснийг “эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “жагсаалтын төслийг Төсвийн тухай хуулийн 32.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг “жагсаалтыг батлах” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэснийг “эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын” гэж, 9.6 дахь хэсгийн “санхүү, төсвийн” гэснийг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “тухайн” гэснийг “эдийн засгийн хөгжлийн” гэж, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын “төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг “эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, 6 дугаар зүйлийн 6.2.4-6.2.10 дахь заалтын дугаарыг “6.2.7-6.2.13” гэж, 9 дүгээр зүйлийн 9.4-9.6 дахь хэсгийн дугаарыг “9.6-9.8” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                     З.ЭНХБОЛД