Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлд  доор дурдсан агуулгатай 30.5 дахь хэсэг нэмсүгэй:

“30.5.Энэ хуулийн 30.1.3-т заасан татварын дэмжлэгийг татварын хууль тогтоомжид заасны дагуу, татварын хувь, хэмжээг болон татварын орчныг  тогтворжуулах асуудлыг Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 30.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 “30.1.3.татварын болон бусад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;"

Хэвлэх

3 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн “30.1-д заасан” гэснийг “30.1.3-т зааснаас бусад” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД