


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр |
Улаанбаатар хот |
АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2014 он, №02)
1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч” гэснийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
