Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2013 оны 12 сарын 26 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХАРЬЯАТЫН ТУХАЙ ХУУЛЬД

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

           

1 дүгээр зүйл.Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 10 дугаар зүйлийн 3, 4, 14 дүгээр зүйлийн 2, 3, 20 дугаар зүйлийн 1, 2, 22 дугаар зүйлийн 1, 3, 4, 6, 23 дугаар зүйлийн 1, 2, 26 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “гадаадын иргэн, харьяатын” гэснийг “иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж, 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Гадаадын иргэн, харьяатын” гэснийг “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хилийн боомтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД