Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүхийн шинжилгээний” гэсний дараа “ болон авлигатай тэмцэх” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын “онцгой байдлын” гэсний өмнө “авлигатай тэмцэх,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                              З.ЭНХБОЛД