Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2014 оны 01 сарын 16 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ,

АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН

ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ

       1 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “Дотоодын цэргийн8 тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасны дагуу дотоодын цэрэг” гэснийг “цагдаагийн байгууллага” гэж өөрчилсүгэй.

       2 дугаар зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

           

                       

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД