Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 11.1.20 дахь заалтын “цацраг идэвхт” гэсний  дараа “болон түгээмэл тархацтай” гэж тус тус  нэмсүгэй. 

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“32.3.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 15 америк доллар байх бөгөөд харин шохойн чулуу, нүүрс, дотоодын үйлдвэрлэлийн зориулалттай ашигт малтмалын хувьд гектар тутамд 5 америк доллар байна.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэг, 471 зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД