Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2012 оны 12 сарын 13 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

“4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                       
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД