Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “төрийн захиргааны” гэсний дараа, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“8.1.Мэргэжлийн  боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн “санхүү, боловсролын” гэснийг “санхүүгийн” гэж   өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД