


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр |
Улаанбаатар хот |
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/13 дугаар зүйлийн 13.1.23 дахь заалт:
“13.1.23.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл, материал. Энэ жагсаалтыг Засгийн газар батална.”
2/13 дугаар зүйлийн 13.6.15 дахь заалт:
“13.6.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ.”
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
