Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.17 дахь заалт нэмсүгэй:

16.1.17.соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД  
Хэвлэх