Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 01 сарын 27 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 16.1.8- 16.1.14 дэх заалт нэмсүгэй:

“16.1.8. Монгол орныг гадаад, дотоодод сурталчлах;

16.1.9. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

16.1.10. аялал жуулчлалын статистик мэдээллийг нэгтгэж, судалгаа, дүн шинжилгээ хийх;

16.1.11. аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн сүлжээ, сан байгуулах;

16.1.12. аялал жуулчлалын бүсэд хүлээн авах жуулчдын тоог тогтоох;

16.1.13. аялал жуулчлалын зам чиглэлийг тогтоох;

16.1.14. аялал жуулчлалын хөгжилд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглох.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 5.1, 8.1.3, 12.2, 22.2, 23.1.3, 23.1.7-ын “төрийн захиргааны” гэсний дараа “төв” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 15.3-ын “дэд бүтэц” гэснийг “аялал жуулчлал” гэж, 15.5-ын “төрийн захиргааны байгууллагын дарга” гэснийг “Засгийн газрын гишүүн” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 15.1, 22.2-ын “аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 14.1.6 дахь заалт, 17 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх