Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай  7.3.16, 7.3.17 дахь заалт нэмсүгэй:

 “7.3.16.газрын тосны нөөц ашигласны төлбөр;

  7.3.17.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтын “хөрөнгө оруулалтын тухай” гэсний дараа “, газрын тосны тухай” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД