Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“9.5.Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаарх саналаа боловсруулж, Засгийн газарт хүргүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.7, 9.8 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын “эдийн засгийн хөгжлийн” гэснийг “концессын” гэж, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийн “Эдийн засгийн хөгжлийн” гэснийг “Концессын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД