Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.3 дахь хэсэг нэмсүгэй:

41.3.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн хувьсах гэснийг “нормативт” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД