Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн “хөрөнгө оруулалтын болон концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.5, 9.8 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын “төв” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      З.ЭНХБОЛД