Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
   АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

 ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “0,1 америк доллар” гэснийг “145 төгрөг” гэж, “0,2 америк доллар” гэснийг “290 төгрөг” гэж, “0,3 америк доллар” гэснийг “435 төгрөг” гэж, “1,0 америк доллар” гэснийг “1450 төгрөг” гэж, “1,5 америк доллар” гэснийг “2175 төгрөг” гэж, "5 америк доллар" гэснийг "7250 төгрөг" гэж,  32.3 дахь хэсгийн “15 америк доллар” гэснийг “21750 төгрөг” гэж, “5 америк доллар” гэснийг “7250 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“34.5.Энэ хуульд америк доллароор илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД

Хэвлэх