Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

(“Төрийн мэдээлэл”, 2015 он, №05)

1 дүгээр зүйл.Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийн “Орон сууц хөгжүүлэх сан,” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, мөн хуулийн 11.2, 11.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД