Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хууль зүйн яаманд” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хууль зүйн яам” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД