Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр
Улаанбаатар хот

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн энэ хууль гэсний өмнө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 20 дугаар зүйлд гэснийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлд гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                            З.ЭНХБОЛД