Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.1.8 дахь заалт:

“12.1.8.хилийн чанадаас чөлөөт бүсэд импортолсон, чөлөөт бүсээс хилийн чанадад экспортолсон бараа.”

2/13 дугаар зүйлийн 13.1.27 дахь заалт:

“13.1.27.чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             З.ЭНХБОЛД